Quantcast
Channel: Зиндаа.Мн
Viewing all 6832 articles
Browse latest View live

Элэгний вирусын шинжилгээг үнэ төлбөргүй авна

$
0
0
Өнөөдөр дэлхийн гепатитын өдөр. Энэ өдрийг тохиолдуулан АШУҮИС-ийн Халдвартын тэнхим, "Оном сан" төрийн бус байгууллагатай хамтран, элэгний вирусын шинжилгээ үнэ төлбөргүй авахаас гадна элэгний хатуурал, хавдартай иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгөхөөр болжээ. Дээрх хоёр байгууллага хамтран улсын хэмжээнд вируст гепатитын тархалтын судалгаа хийсэн бөгөөд хүн амын 10.6 хувь нь В, 11.1 хувь нь С вирусын халдвартайг тогтоожээ.

Их аварга Хакүхо Даваажаргал эзэн хааны цом хүртлээ

$
0
0
Мэргэжлийн сумогийн нагоя башёгийн барилдаанд 69 дэхь их аварга Хакүхо даваажаргал түрүүлж, Японы эзэн хааны цомыг 30 дахь удаагаа хүртлээ. Тэрээр өрсөлдөгч бөхөө дараалуулан өвдөг шороодуулж 13 даваатайгаар түрүүлсэн байна. Японы мэргэжлийн сумо бөхийн түүхэнд хамгийн олон түрүүлсэн бөх болоход нэг алхамаар ойртож байна. Өмнө нь 32 удаа түрүүлсэн амжилтаар Тайхо аварга нэгд бичигддэг бол 31-н удаа түрүүлсэн амжилтаар Чиёнофүжи аварга хоёрт эрэмбэлэгддэг аж.

Голомт банк Монголд анх удаа олон улсын стандартад бүрэн нийцсэн “Finacle” системийг амжилттай нэвтрүүллээ

$
0
0
  Голомт банкны харилцагчдад “Шилдэг-Ухаалаг” цахим ертөнцөд тулгуурласан үйлчилгээг цаг хугацаа орон зайнаас үл хамааран хүссэн үедээ авах боломжийг“FINACLE” систем  олгоно. Голомт банк дэлхийд мэдээллийн технологиор тэргүүлэгч Инфосис компанийн “Finacle” үндсэн бүртгэлийн системийг Монгол Улсад анх удаа нэвтрүүллээ. Мэдээллийн технологийн салбарт бизнесийн зөвлөгөө, мэдээллийн технологи, програм хангамжхөгжүүлэлтийн үйлчилгээг үзүүлэгч Инфосис компани нь 1981 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд богино хугацаанд дэлхийн томоохон систем интег...

Төрийн мэдлийн газруудыг худалдана

$
0
0
Засгийн газрын 183 дугаар тогтоолоор төрийн өмчид байдаг зарим хуулийн этгээд, эд хөрөнгийг хувьчлахаар болсон. Тэгвэл энэ сарын 29-нд буюу маргааш төрийн өмчит хуулийн этгээдийн хөрөнгийн жагсаалтад бүртгэлтэй зарим амралт, сувиллын газрын эд хөрөнгийг газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээтэй нь хамт нээлттэй дуудлага худалдаагаар худалдахаар болжээ. Тодруулбал, Булган аймгийн Хангал сумын нутагт байдаг “Саам”, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд байдаг “Жигүүр” амралтын газрыг нээлттэй дуудлага худалдаанд оруулахаар болжээ. Төрийн өмчийн хорооноос мэдээлснээр ...

Дархан аварга А.Сүхбат Ховд аймгийн даншигт барилдлаа

$
0
0
Монголын шашин төрийн нэрт зүтгэлтэн Ойрадын Галдан бошгот хааны мэндэлсэний 370 жил, Баруун бүсийн их хурд наадам болж өнгөрлөө.  Бөхийн барилдаанд 256 хүчтэн зодоглож, аймгийн арслан О.Хангай түрүүлсэнээр хурц арслан цол хүртлээ. Үзүүр, түрүүнд Ховд аймгийн харьяат хоёр бөх үлдэж, аймгийн арслан О.Хангай харцага Б.Пүрэвсайханыг найман даван түрүүлсэн юм.Энэхүү наадмын онцлог нь дархан аварга А.Сүхбат, аварга С.Мөнхбат, аварга Г.Эрхэмбаяр нарын гурван аварга зодоглосон юм.    

Хүүхэлдэйн киноны баатрууд амьдрал дээр байдаг уу

$
0
0
Хүүхэлдэйн киноны баатруудтай адилхан хүмүүсийн зургуудаас. Таньд инээд бэлэглэе 

Өнөөдөр цахилгааны хязгаарлалт үргэлжилнэ

$
0
0
"Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-иас урсгал засварын ажил хийж байгаа шалтгаанаар нийслэлийн хэрэглэгчдийн цахилгааныг хэсэгчлэн хязгаарлаж байгаа. Тус ажлын хүрээнд өнөөдөр дараах газруудад  цахилгааны түр хязгаарлалт үргэлжилнэ. Баянзүрх дүүрэг 10.30-17.00 цагт: 20-р хороо Туулын 1-9-р гудамж, Хуандайн амны хэрэглэгчид; Сүхбаатар дүүрэг 10.00-18.00 цагт: 8-р хороо 49-р байр, MSICC, Түрэлт, Сэд дэвжих, Тунгалаг эрдэнэ ХХК-иуд, Мэдээлэл технологийн үндэсний парк, Усан спорт сургалтын төв, 25-р сургууль, Нийслэлийн хүүхэд залуучуудын хөгжлийн газар орчмоор; Чи...

Боом өвчний 60 гаруй тохиолдол бүртгэгджээ

$
0
0
Энэ оны эхний хагас жилд Хөвсгөл аймгийн Мөрөн, Өвөрхангай аймгийн Хархорин, Хэнтий аймгийн Жаргалтхаан, Увс аймгийн Улаангом, Завхан аймгийн Дөрвөлжин, Говь-Алтай аймгийн Хөх морьт, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Булган аймгийн Хишиг-Өндөр зэрэг найман аймгийн найман суманд боомын 60 гаруй тохиолдол бүртгэгдээд байна. Энэ нь өмнөх оныхоос гурав дахин их үзүүлэлт аж. Цаашид боом өвчний тохиолдол нэмэгдэх хандлагатай байгааг Мал эмнэлэг, үржлийн газраас мэдээллээ.

Хүчтэй салхинд гэмтсэн иргэдийг Нийслэлд авчирлаа

$
0
0
Архангай аймгийн Хашаат суманд өнгөрөгч бямба гараг буюу долдугаар сарын 26-ны өдөр хүчтэй салхилж, аадар бороо орсон.         Хүчтэй салхины улмаас автомашин хийсч, дотор нь байсан нэг хүн амиа алдсан юм.  Мөн дүнзэн байшин салхинд нурсны улмаас дотор нь байсан арваад хүн гэмтэж бэртэн эмнэлэгт хүргэгдсэн. Энэ талаар аймгийн онцгой байдлын газраас тодруулахад “Гэмтэж бэртсэн иргэдийн долоо нь нийслэлд хүргэгдэн ирж Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлж байгаа байна. Хоёр нь Хашаат сумынхаа эмнэлэгт эмчлүүлж байгаа” гэлээ. Өнөөдөр т...

Налайхад нэг хүн аяганд цохиулж амиа алджээ

$
0
0
Уржигдар орой орсон аадар бороо, түр зуурын хүчтэй шуурганы улмаас Нийслэлийн Мэдээлэл шуурхай удирдлагын төвд нэлээд хэдэн дуудлага иржээ. Тухайлбал, Налайх дүүргийн гуравдугаар хорооны иргэн 28 настай залуу аяганд цохиулж амиа алджээ. Мөн тус дүүрэгт гэртээ байсан 6-13 насны гурван хүүхэд аянганд цохиулж гар, хөл нь түлэгдсэн байдалтай байгаа аж.

Д.Кунаевийн тэмцээнээс Г.Мандахнаран алтан медаль хүртлээ

$
0
0
Энэ оны долоодугаар сарын 26-27-ны өдөр Казахстан улсын Жамбул мужийн Тараз хотын “Тараз-Арена” спортын цогцолборт тус улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Социалист хөдөлмөрийн гурван удаагийн баатар, академич Динмухамед Кунаевийн дурсгалд зориулсан чөлөөт бөхийн III дахь олон улсын тэмцээн боллоо.            Нийт 100 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээнд Гүрж, Иран, Итали, Канад, Казахстан, Канад, Киргиз, Монгол, Тажик, Узбек, Украин зэрэг 11 орны 120 орчим бөхчүүд өрсөлдсөн байна. Жин тус бүрт түрүүлсэн бөхөд 5 мянга, мө...

Г.Сарангэрэлийн шүүх хурал үргэлжилж байна

$
0
0
Хар тамхины хэрэгт холбогдоод байгаа Г.Сарангэрэл нарын таван хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Дүүргийн эрүүгийн хэргийн I шүүхэд хаалттай явагдаж байна. Учир нь шүүгдэгчийн хоёр нь насанд хүрээгүй учраас хуульд заасны дагуу ийн хаалттай хэлэлцэж байгаа юм. Тэдэнд эрүүгийн хуулийн 192.1, 192.2, 115.1 гэсэн зүйл ангиар буруутган шүүж байна.

Валютын ханшийн хөөрөгдлийг зогсоох тухай мэдэгдэл гаргажээ

$
0
0
Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас валютын ханшийн хөөрөгдлийг зогсоох тухай мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд, “Ханш уян хатан тогтож өөрийн тохируулга хийгдэж байна, өөр арга байхгүй” гэх мэт утгатай үг, мэдэгдлүүдээр сүүлийн хэдэн сар төр, засаг, Монголбанк тоглож байна. Үр дүнд нь ханш зах зээлийн жамаар гэхээсээ илүү спекулятив буюу ханшин дээр тоглож ашиг олох дамын хүчин зүйлүүдээр тодорхойлогдох болж тэртээ тэргүй сульдаанд орсон хувийн хэвшлийн бүх ААН-үүдийг сөхрүүлж байна. Ханшаар дамжсан үнийн өсөлтөөс болж худалдан авах чадвар нь улам бүр муудсаар ба...

Хамгийн хямдхан хаустай боллоо

$
0
0
Хамгийн хямд үнэтэй, хамгийн хурдан баригддаг, тохилог атлаа чанартай "Май Хаус" төсөл дуусахад ганцхан сар үлдлээ. " Би хувийн орон сууцтай болтлоо өдий дөө. Дансанд байгаа хэдэн "бор" маань юу гэж хүрэхэв дээ. Тэгж байгаад болох байлгүй дээ"...ИНГЭЖ ТА БОДОЖ БАЙНА УУ ТЭЭ? Ийм бодолтой байсан ч таны дэргэд боломж хэдийнэ ирчихсэн, таныг хүлээж байна. Таны хүссэн газар дээр амины орон сууцны суурь цутгахаас эхлүүлэн цэвэр бохир, халаалт гээд бүх асуудлыг шийдсэн хаусыг 1м2-ийг нь 562-хон мянган төгрөгөөр барьж өгч байна. 80 мкв талбайтай, хувийн хаустай, өрөөнийхөө зохион байгуула...

ГССҮТ-д хүргэгдсэн иргэдийн биеийн байдлын мэдээ

$
0
0
Архангай аймгийн Хашаат суманд тохиолдсон байгалийн аюулт үзэгдлийн улмаас нэг иргэн амиа алдаж, есөн иргэн хүнд хөнгөн хэлбэрээр гэмтсэн. Гэмтсэн иргэдийг Ням гаригт ГССҮТ-д авчран эмчилгээнд хамруулжээ. Аюулт үзэгдлийн улмаас 1-83 насны 9 иргэн гэмтсэн гэх мэдээллийг ОБЕГ-аас өгч байна. Харин дөрвөн иргэнийг ням гаригт ГССҮТ-д авчран эмчилгээнд хамруулжээ. Хоёр иргэний биеийн байдал тааруу, хотруу авчрах боломжгүй учир Хашаат сумын эмнэлэгт хэвтүүлэн эмчилгээ хийж байгаа юм байна. ГССҮТ-д хүргэгдсэн иргэдийн биеийн байдал гайгүй. Гурван иргэн амбулитороор үйлчлүүлж байгаа б...

Агаарын хилээ хэсэгчилэн хаахаар боллоо

$
0
0
Алан хядах ажиллагаанаас сэрэмжилж Норвегийн эрх баригчид Берген хотын дээгүүрх агаарын орон зайгаа хэсэгчлэн хаахаар шийдвэрлэжээ. Түүнээс гадна хил орчмынхоо хяналт шалгалтыг чангатгахаар болсон байна. Энэ нь өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт Сирийн хэт даврагчдын бүлэглэл алан хядах ажиллагаа явуулж болзошгүй гэсэн мэдээлэл хүлээн авснаас үүдэлтэй аж. Ийм мэдээлэл авсан учраас аюулгүй байдлыг хангах зорилгоор дээрх шийдвэрийг гаргасан бөгөөд энэ нь зөвхөн бага оврын хувийн нисэх онгоцнуудад л хамаатай гэнэ. Түүнээс Берген хотын нисэх буудал тогтсон хуваарийн дагуу хэвийн ажиллаж...

Хеликобактерийн “тарьсан хэрэг”

$
0
0
“Хеликобактери” гэж бие жижигч бэлчээр том “аймшигт амьтны” тухай сонссон л биз дээ, бүсгүй минь. Тэгвэл энэ удаад бид энэ бичил биетний хэн болох? Хэрхэн бусдад дамждаг, “тарьсан хэрэг”-ийг нь хэрхэн эмчлэх тухайд хүргэж байна. Хүний биед орсон бактеруудаас хамгийн хортой бактери нь хеликобактери юм. Энэхүү бактер нь хүний гэдэс ходоодны үрэвсэл шархлаа үүсгэхээс гадна цаашдаа хөнөөл нь даамжирвал ходоод гэдэс болон элэгний хорт хавдар үүсгэх гол шалтгаан болдог. Хеликобактери нь буурай хөгжилтэй орны хүн ам, ялангуяа хүүхэд залуучуудын дунд тохио...

Ерөнхий сайдаа...Охиныхоо талаар ганц үг болов ган хийгээч!

$
0
0
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн охин A.Саранзаяа “Цэвэр агаар” сангийн мөнгөнөөс хувьдаа завшсан болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон гэдэг өнгөрсөн долоо хоногийн том дуулиан байв. А.Саранзаяаг “Цэвэр агаар” сангийн захиралаар ажиллаж байсан Н.Хүрэлсүх нарт холбогдох хэргийг шалгах явцад уг сангийн бусадтай байгуулсан хуурамч гэрээ, төлбөрийн даалгаварыг үндэслээд, зохих журмын дагуу хяналт тавилгүйгээр урьдчилсан байдлаар нийт 2,2 тэрбум төгрөгийн гүйлгээг хийхийг зөвшөөрсөн асуудалд холбогдуулан шалгаж байгаа юм байна. “Авлигатай тэмцэх га...

Г.Сарангэрэл 1.6 жилийн ял авлаа

$
0
0
Хар тамхины хэрэгт холбогдоод байгаа Г.Сарангэрэл нарын таван хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр 13:00 цагт Дүүргийн эрүүгийн хэргийн I шүүхэд хаалттай эхэлсэн юм.  Учир нь шүүгдэгчийн хоёр нь насанд хүрээгүй учраас хуульд заасны дагуу ийн хаалттай хэлэлцэж байгаа бөгөөд тэднийг эрүүгийн хуулийн 192.1, 192.2, 115.1 гэсэн зүйл ангиар буруутгасан билээ.Харин дөнгөж саяхан шүүх хурлын шийдвэр гарч шүүхээс Г.Сарангэрэл нарыг хар тамхи хэрэглэсэн хадгалсан хэрэгт буруутгасан тогтоол гаргалаа. Улмаар Г.Сарангэрэлд 1.6 жилийн хорих ял оноож, хэрэгт холбогдсон н.Гэрэлд 1.8 жил, н.Э...

Өнөөдөр үхэр өдөр

$
0
0
Аргын тооллын 7 дугаар сарын 29, Мягмар гараг. Билгийн тооллын 2, их морь одтой, цагаагчин үхэр өдөр. Өдрийн наран 5 цаг 31 минутад мандаж 20 цаг 29 минутад жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг мууу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, шинэ ажил эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, угаал үйлдэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Улааны үйлд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар ява...
Viewing all 6832 articles
Browse latest View live