![]()
Хүүхдийн зохиолч Д.Содномдоржийн 1957 онд зохиосон “Норовын намтар” бэсрэг найраглалыг УДЭТ-ын уран бүтээлчид шинэчлэн найруулж, үндэсний хэмжээний сургамжит драмын жүжиг болгон өчигдрөөс тайзнаа тавьж эхэллээ. Энэ сарын 08-ныг хүртэл 14:00, 15:40 цагт тавигдах бөгөөд хүүхэд 8000 төгрөг, хамт олон, аав ээжтэйгээ үзвэл 5000 төгрөгийн үнэтэй аж. Харин уг жүжгийг Норов нэртэй хүүхдүүд үнэ төлбөргүй үзэх юм байна.