![]()
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос зохион байгуулж буй баяр наадмын бэлтгэл ажлыг ирэх сарын 5-нд хүлээн авахаар болжээ. Одоогоор төв цэнгэлдэх хүрээлэнгийн засварын ажил дууссан бөгөөд тус хүрээлэнд автомашины 3000 зогсоол байгуулахын зэрэгцээ 12500 суудал дээр нэмж, зөөврийн 2000 суудал тавихаар төлөвлөсөн байна.
Энэ жил нийт 20 га талбайд 7000 автомашины зогсоол, Сүхбаатарын талбайгаас хоёр дахин том, эко хавтан бүхий талбай байгуулж, “Гудамж” төслийн хүрээнд 61-ийн гармаас Хүй долоон худаг хүртэл 8,5 км автозам шинээр тавихаар төлөвлөн ажиллаж байгаа аж.  ...