![]()
СЭЗДС-ийн захирал Д.Батжаргал боловсролтой, их сургуулийн захирал хүнээс гарамгүй ааш гаргаж, амралтын газрын тогооч руу хутга барьж дайрсан тухай эх сурвалж мэдээллээ. Тэрээр амралтын газарт хэсэг нөхдийнхөө хамт очиж, 600 мянган төгрөг төлсөн хэдий ч үйлчилгээ нь тааруу байсан тул агсарч тогоочийг ална хэмээн дайрсан байна. Түүний энэхүү үйлдэл амралтын газрын хяналтын камерт бичигдсэнийг хүргэж байна.
Түүнчлэн энэ үйлдлийнхээ төлөө Д.Батжаргал 100 мянган төгрөгөөр торгуулаад өнгөрсөн гэнэ.