![]()
Энэ сарын 26-30-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв мэдээгээр 26, 29-нд нутгийн зүүн хагаст 27, 28-нд нутгийн хойд хэсгээр бороо орно, дуу цахилгаантай. Салхи 26-27-нд зарим газраар, 28-29-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 11-16 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. Улаанбаатарт 26, 27-нд үүлэрхэг, 28, 29-нд бороотой.