![]()
Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүн болон ХБНГУ, Ираны төлөөлөгчдийн Женевийн хуралдаан нарийн төвөгтэй эл асуудлыг цаашид бүрэн шийдвэрлэхэд дөхөм үзүүлэх зарчмын тохиролцоонд энэ оны 11 дүгээр сарын 24-нд хүрснээр амжилттай өндөрлөснийг Монгол Улс сайшаан дэмжиж байна гэсэн мэдэгдлийг манай улсын ГХЯ-наас гаргажээ. Түүнчлэн “Цөмийн хөтөлбөрийн холбогдолтой аливаа асуудлыг яриа хэлэлцээний замаар, олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээний дагуу, талуудын ашиг сонирхлыг харгалзан шийдвэрлэх боломжтойг Женевийн энэхүү тохиролцоо харуулж байна...