![]()
Германы хамтын ажиллагааны байгууллагаас дэлхийн хэмжээний уур амьсгалын эрсдэлийн судалгааг гаргажээ. Уг судалгааны 1990-2011 оны дүнгээр Монгол Улс эрсдэлийн индексээрээ дэлхийн 183 орноос 12-т орсон байна. Энэ нь уур амьсгалын өөрчлөлт, байгаль цаг агаарын гамшигт үзэгдэл, эрсдэлд нэн эмзэг болохыг харуулж байгаа аж. Манай орны нийт нутгийн цаг агаарын мэдээгээр 1940 оноос хойш 2.14 хэмээр дулаарчээ. Өөрөөр хэлбэл дэлхийн дунджаас гурав дахин их байгаа гэсэн үг юм. Хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй хүлэмжийн хийн хэмжээ нэмэгдэж, 1880-2012 онд дэлхийн газрын гадарга орчмын агаарын те...