Нийслэлийн 2014 оны төсөвт төвлөрөх төсвийн орлогыг 556.9 тэрбум төгрөг байхаар баталсан нь энэ оныхоос 108.7 тэрбум төгрөг буюу 24.3 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм байна. Нийслэлийн төсвийн орлогын 65.9 хувийг Хувь хүний орлогын албан татвараас харин 24.8 хувийг бусад нэр төрлийн татварын орлогоос, найман хувийг татварын бус орлогоос, үлдэх 1.3 хувийг хөрөнгийн орлого буюу өмч хувьчлалын орлогоос бүрдүүлэхээр тооцжээ.
Төсвийн орлогын бүрдэлтийг хот, дүүргээр нь ангилвал хотын шуудын төсөвт 459.7 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, нийслэлийн төсвийн орлгын 82.7 хувийг бүрдүүлэхээр байгаа...
↧