![]()
Мэргэжлийн сумогийн 68 дахь, Монголын анхны ёкозүна, Асашорюү Д.Дагвадорж наадмын нээлтэд цагаан өнгийн дээлээр гоёж иржээ. Их аваргатай гар барихаар зүтгэсэн наадамчин олонтой эелдэг гэгч нь аргагүй мэндчилж явсан тэрбээр өндөр захтэй дээлээр гоёдог "уламжлалтай" болсон гэхэд хилсдэхгүй. Энэ удаа ч бас эрүүгээ далдалсан өндөр захтай цагаан өнгийн монгол дээлэн дээрээ энэтхэг дурдан бүс бүсэлж алтан чимэгтэй цагаан хаш товч хадсан нь аргагүй л нүнжиг илтгэж байв.