![]()
Хөтөлийн “Цемент, шохой”-н үйлдвэрийн захирал А.Шоовдор, дэд захирал Д.Валяхүү, Үйлдвэрийн хангамжийн хэлтсийн дарга нарын долоон хүнийг мөрдөн байцаах ажиллагаа бараг дуусч хэргийг нь прокурорын байгууллагад шилжүүлжээ. Тэднийг төрийн өмчит үйлдвэрээс их хэмжээний мөнгийг хувьдаа завшсан байж болзошгүй хэмээн өнгөрсөн наймдугаар сард АТГ-ын шалгаж хорьсон билээ. Хөтөлийн “Цемент, шохой” ХК-ийн захирал А.Шоовдорыг хэд хэдэн томоохон тендерийн сонгон шалгаруулалтыг будилаантуулсан, нэр бүхий албан тушаалтнуудтай үгсэн хуйвалдаж, албан тушаалаа ашиглан танил талдаа ашигта...