![]()
Хүүхний эрлэг гэгддэг жүжигчин Леонардо Ди Каприо 40 нас хүрч байгаа ч томоожих болоогүй бололтой. Тэрбээр дөнгөж хэд хоногийн өмнө найз бүсгүй “Victoria”s Secret”-ийн загвар өмсөгч, 21 настай Тони Гриний хамтаар рэппэр Кэнье Уэйстийн тоглолтыг үзэж байсан. Гэвч тэр энэ удаад найз бүсгүйгээ араар тавьсан нь хэрэгт дуртай олны хараанаас мултарсангүй.
Найз бүсгүйгээсээ хол байгаа Лео өчигдөр Миами дахь шөнийн цэнгээний газар үл таних шаргал үст залуухан бүсгүйтэй бүжиглэж, үнсэлцэн, ихэд дотно байсаар хамтдаа үүрээр шөнийн цэнгээний газрыг орхисон гэнэ. Тэр ийм л хүү...