![]()
НМХГ-аас Нарантуул худалдааны төвийн өргөтгөлийн орон нутгийн ачаа тээвэрлэдэг хэсэг болон тэндхийн зочид буудлын үйл ажиллагааг шалгуулах шаардлагатай гэсэн иргэний мэдээллийн дагуу хяналт шалгалт хийлээ.
Шалгалтаар автомашины зогсоолд нягтрал ихтэй, хүйтний улиралд автомашинаа шөнөжин халааж агаарын бохирдол үүсгэдэг, жолооч нар автомашинаа харж хонохдоо орчинд ил задгай бие засдаг, хог хаягдлыг тогтмол цэвэрлэж зайлуулдаггүй, орчны бохирдол ихтэй талбайд хүнсний бүтээгдэхүүн цуглуулж тээвэрлэдэг зэрэг зөрчлүүд илэрсэн байна.
Мөн худалдааны төвийн захиргаанаас до...