![]()
Мэдээллийн технологи, Aplle, Galaxy, фэйсбүүк, твиттер, блогоор зэвсэглэсэн хүмүүс өөрийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө олж байгааг, хүн бүхэн гарт баригдахгүй ч нүдэнд харагдах өөрсдийн индэртэй, жирийн хүмүүсийн дуу хоолой дэлхий даяар цууриатаж байгааг “Online Media Awards 2013” арга хэмжээ олон нийтэд тодотгон хүргэсэн билээ. Түүнчлэн фэйсбүүк, твиттер, блог хөтөлж байгаа мянга мянган хүмүүс бусадтай мэдсэнээ хуваалцаж, танин мэдүүлж нийгэмдээ гэрэл гэгээ нэмж байгаа тул тэдний шилдэг болсон төлөөллийг урамшуулахыг зорьсон юм. Тиймээс ч “Online Media Awards 20...