![]()
Уранхолбоо буюу олонд Ану хэмээн танигдсан дуучин бүсгүй урлагийн тайзыг орхихоор шийджээ. Тодруулбал гэр бүлийнхээ төлөө залуу халуун насандаа яваа бүсгүй томоохон шийдвэр гаргаж байгаа гэнэ. Энэ тухайгаа тэрбээр нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа дурьдсан бөгөөд сайн гэргий болохын тулд багахан ядарч байгаа гэдгээ ч нуулгүй хэлжээ. Анугийн нөхрийг Энхтүвшин гэдэг бөгөөд БНХАУ-д олон улсын харилцааны чиглэлээр магистр хамгаалж байгаа аж. Дашрамд дуулгахад Ану гэр бүлийн бизнес эрхэлж эхэлсэн бөгөөд санхүүд нь их л тус нэмэртэй байгаагаа ч нуугаагүй байна.