![]()
Сар шинийн баяр хаяанд ирлээ. Бууз, баншны их ажил ч эхэллээ. Гадаа хүйтэн тачигнахгүй болохоор чимхсэн хэдэн бууз хоорондоо хөтлөлцчих вий гэж санаа зовох маягтай.
За энэ ч яах вэ, саяхан нэг сонирхолтой судалгаатай танилцлаа. Монгол Улс 700 мянга гаруй өрхтэй гэж байна. Тэгэхээр дунджаар нэг айл 300 бууз хийж, Цагаан сараа угтана. Дунджаар шүү, зарим айл 4-5 мянгыг ч хийдэг л юм гэнэ билээ.
Эндээс бодоод үзэхээр, монголчууд нэг Цагаан сараар 210 сая ширхэг бууз хийж иддэг болж таарлаа. Нэг хүнд 80 орчим бууз оногдоно гэсэн үг. Хаврын хатуу цагийг Цагаан сарын буузны хүчээр давдаг гэхэд бур...