![]()
Оросын нэрт эмч, зөв хооллолтын тухай олон номны зохиогч Мариана Трифонова “АиФ” сонины уншигчдын асуултанд хариулсныг хүргэе.-Оройн хоол идэхгүй байвал таргалахгүй гэдэг. Хоосон ходоодтой унтаж чадахгүй юм. Оройн хоолноос татгалзаж сурмаар байна, яавал дээр вэ?-Оройн хоол идэхгүй байх шаардлага байхгүй. Идэж болно, харин тохиромжтой зүйлийг идэж ёстой юм. Оройн хоол уураглаг, гэхдээ хөнгөн шингэцтэй уураглаг хоол байвал болно. Загас, далайн бүтээгдхүүн, тослоггүй аарц, тараг. Харин унтахаасаа 3 цагийн өмнө хооллож дууссан байх ёстой. Энд нэг юмыг анхааруулахад унтах хэвтэх х...