![]()
УИХ-ын дарга З.Энхболд нэгэн асуултад хариултыг олохоор твиттер хуудсаараа жиргэсэн нь олны дургүйцлийг хүргэв. Тэрбээр “Утаа гамшиг болсон гэдэгтэй санал нийлж байвал РТ” гэжээ. Мөн “56600 дагагчаас 46 нь л дэмжлээ. Юу ч болсон хэд хоног харъя” гэсэн байв. Зарим жиргээч үүнднь эгдүүцэж “УИХ-ын дарга эрэгтэй юу, эмэгтэй юу” гэж асуусан харагдана.