![]()
Монгол утаатай. Бас салхитай. Байнга шахуу шороотой. Гэлээ ч бид өссөн төрсөн нутгаа муухай гэж үздэггүй. Учир нь хүн эх орноо сонгож төрдөггүй. Харин эх орон хүнд заяадаг билээ. Халуун дулаан зун, сэр үүн сэвшээ намар, жингэнэм хүйтэн өвөл, урин шинэдэх хавартай, эргэх дөрвөн цагийн дотор эсэн жаргалантай байхын сайхныг бид л мэднэ. Ардчилсан оронд, эрх чөлөөтэй байгаадаа бид баярладаг. Хөгжин дэвших ирээдүй энүүхэнд ирчихээд байгааг мэдрэхдээ таатай байдаг. Эзэн бид хичээвэл бүтээн туурвих, бусдын жишгээр сайхан амьдрах боломж байгааг ойлгодог. Гэтэл ардчилсан, иргэний эрх чөлөөг дэ...