![]()
Монголчууд, ялангуяа социализмын үеийнхэн “Монпансье” буюу бидний хэлж заншсанаар мамбсааг андахгүй. Гоё төмөр хайрцагтай, өнгө өнгийн чихэр. Мамбсаа идсэн айлыг андахгүй, гэрт нь ороход үнэр сэнхийгээд л. Амттай гэж жигтэйхэн. Яг үнэндээ одоо тэр амтыг хайдаг ч хэзээ ч олдохгүй юм шиг ээ.
Уг нь жинхэнэ нэр нь “Montpensier”, Герман гаралтай ч баруунд өргөн тархсан. Европын орнууд өөрийн болгоод л үйлдвэрлэдэг. Бүр XIХ зуунд энэ чихрийг Европын ихэс дээдсүүд хүртдэг байгаад хожим ЗХУ бараг өөрийн брэнд болгосон нь монголчуудын мэддэг мамбсаа юм байна. Оросууд дээдсийн и...