![]()
11 цагийн үед МАСК Продакшны жүжигчин Д.Дэлгэрсайхан автын осолд орж, эмнэлэгт хүргэгдсэн гэх мэдээлэл бидэнд ирлээ. Тэрээр Чингэлтэй дүүргийн 7-р хороо Телевизийн эцсийн буудлын ойролцоо явсан бөгөөд автомашинтайгаа шонгийн мод мөргөсөн байна. Осол чухам юунаас болж гарсан нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд албанхан ослын газарт үзлэг хийж байгаа аж.