![]()
АН-ын бүлгээс тэтгэврийн насыг цаашлуулж, өндөр настнууддаа хөдөлмөр эрхлэх боломж олгоно гэж байгаа. Харин МАН-ын бүлэг малчдын тэтгэврийн насыг наашлуулж, арай олон жил тэтгэвэр авах боломж нөхцөлийг олгох нь зүйтэй гэж үзээд хуулийн төсөл боловсруулжээ. Уг хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Д.Оюунхоролтой ярилцлаа.
-Малчдын тэтгэврийн насыг наашлуулах ямар шаардлага гарав?
-Манай улсын хувьд нийт өрхийн 20 орчим хувь нь зөвхөн мал аж ахуйн орлогоороо амьдардаг. Тэгээд ч малчдын тоо жил ирэх бүр буурч байна. Нэг жилд таваас долоон хувиар буурсан үзүүлэлттэй байгаа. Энэ нь цаг үеийн таагү...