![]()
"Хас" банктай холбоотой иргэдийн гомдол манайд ирлээ. Учрыг лавлахад, өнгөрсөн тавдугаар сард тус банкны цалингийн зээлийн сарын хүү 2.3 хувь байхад нэгэн харилцагч нь зээл авсан байна. Гэтэл "Хас" банкны цалингийн зээлийн хүү буураад даруй 1.8 болсныг дээрх харилцагч мэдэлгүй, өнөөдрийгхүртэл хүүг 2.3 хувиар төлжээ.
Энэ тухайгаа банкныханд хэлэхэд, мэдээллээ авч, гэрээгээ шинэчлэн байгуулах ёстой байсан гэх хариулт л хэлжээ. Уг нь банкууд зээлийнхүү буурахад харилцагчдадаа даруй мэдэгдэж, гэрээг шинэчлэх ёстой. Гэтэл "Хас" банк харилцагчдаа үл тоомсорлон, хуучин гэрээгээр өндөр хүү төлүүлсэн...