![]()
Морь гэхээр нүд нь сэргээд, өөр юм ярихаа больдог хорхойтнууд хаа сайгүй бий. Тэдний хувьд хурдан буяны тоосонд хийморио сэргээхээс өөр эрийн жаргал үгүй гэдэг. Тиймдээ ч, монгол түмэн уяач, унаач хүүхдээ хайрлаж, хүндэтгэдэг. Жилийн дөрвөн улиралд морины уяан дээр гандаж, ирэх наадмын сунгааг бодосхийн өнждөг уяачид одоо байна уу. Байна аа. Гэхдээ тэдний алдар нэр хурдан буянтайгаа дуудагддаггүй. Харин морины эзэн эрхэм л алдарт, манлайгаараа цоллуулж, жил бүрийн наадмаар дээл хувцасныхаа гоёыг гайхуулан, олны нүдийг хужирладаг. Гэтэл Монголын алдарт уяачдын жинхэнэ төрхийг гадаадын жуулчин д...