![]()
Баянзүрх дүүргийн 20-р хороо Гачууртын эцсийн буудал дээр хутгалуулсан хүн байна гэсэн дуудлагын дагуу цагдаагийн байгууллагаас очиж шалгахад Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд оршин суух 60 настай Б-тай 76 настай Ё нь согтуурсан үедээ маргалдаж, баруун хөлрүү нь хутгалжээ. Тэрбээр хэргийн газраас зугтсаныг нь цагдаа нар шуурхай ажиллаж баривчилсан байна. Уг хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.