![]()
Нийслэлийн ИТХ-аас нийслэлийн төв талбай буюу Сүхбаатарын талбайг Чингис хааны талбай болгон өөрчилсөн шийдвэрийг гаргасан билээ. Энэ асуудлаар иргэдийн санал бодол ямар байгааг тогтоох, тандах зорилгоор Нийгмийн Ардчиллын Хүрээлэнгээс шуурхай судалгааг Улаанбаатар хотод нийт зургаан дүүргийн 500 хүнийг хамруулан судалгаа явуулж, дүнг гаргажээ.
Судалгаанд хамрагдагчдын 80.3 хувь нь Сүхбаатарын талбайг Чингисийн талбай болгон өөрчилсөн шийдвэрийг дэмжихгүй байгаагаа илэрхийлжээ. Харин 10.4 хувь нь шийдвэрийг дэмжиж байна гэж хариулсан байна. Харин 5.1 хувь нь үүнийг улс төрийн зорилготой шийдв...