![]()
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин уран гулгалтаар алтан медаль авсан тамирчдад баяр хүргэхээр өөрийн биеэр очжээ. Өчигдөр Оросын тамирчид өөр арван орны уран гулгагчидтай найман үеийн турш өрсөлдөж ялсан юм.
Юлия Липнитская өдгөө 15 настай бөгөөд Чарли Уайт, Мерил Дэвис нартай тун хүчтэй өрсөлдсөн. Тэрбээр уран гулгалтын түүхэн дэх хамгийн залуу аваргуудын нэг боллоо. Харин домогт Евгений Плюшенко Канадын тамирчныг 10 оноогоор ялж, чөлөөт үзүүлбэрээр тэргүүлсэн юм.