![]()
“Цэвэр агаар” сангийн экс удирдлага, тус сангийн нягтлан бодогч, БОНХЯ-ны зарим албан тушаалтнуудад холбогдох хэргийн шүүх хурал хоёрдахь өдрөө үргэлжилж байна. Тус шүүх хурал Цагдан хорих 461 дүгээр ангид болж байгаа юм. Хурлыг дүүргийн Эрүүгийн хэргийн I шүүхийн шүүх бүрэлдэхүүн хянан хэлэлцэж байна. Авлигатай тэмцэх газар болон Нийслэлийн прокурорын газраас санг удирдаж байсан "Цэвэр агаар" сангийн албан тушаалтнуудыг нийслэлийн утаа багасгах төслийн мөнгөнөөс 1.9 тэрбум төгрөг зувчуулсан байж болзошгүй гэж мөрдөн байцаалтын явцад тогтоосон.