![]()
Сочигийн өвлийн олимпийн сноубордын төрөлд оролцсон ОХУ-ын тамирчин Алексей Соболев нутаг нэгтнүүддээ өөрийгөө дэмжихийг хүсч, утасны дугаараа хамгаалалтын дуулга дээрээ бичжээ. Ийнхүү тэмцээн эхлэх үед Соболевын “iPhone 5s” гар утсанд түүнийг дэмжсэн, амжилт хүссэн 2000 мессэж нэг минутын дотор ирсэн байна.
Ийм их ачаалалд дарагдсан Соболевын гар утас эвдэрч, дахиж асаагүй аж. Гэхдээ “Apple”-ийн инженерүүд тамирчны “iPhone”-д засвар хийвэл дахин ашиглах боломжтойг дуулгасан байна.