![]()
түрүүчийг нь өчигдөр нийтэлсэн үргэлжлэл
-ДҮҮГИЙНХЭЭ САРВАЙСАН ДЭЭЛИЙГ АВЧ АМЖСАН БОЛ...-
Хоёр бяцхан амь дунд орхигдсон тэр жижигхэн дээл эзэндээ хүрсэн бол... Болсон явдлыг сурвалжилж байхад ийм бодол салсангүй. Эгч нь дүүдээ малгай, ороолт, хөвөнтэй майк гээд дулаан байж болох бүх л хувцсаа давхарлаад өмсгөчихсөн. Арга ядахдаа дүүгээ баруун талаар нь хажуулдуулж хэвтүүлээд хөвөнтэй дээлээ нөмөргөсөн байдаг. Ингээд дан нимгэн цамцнаас өөр хувцасгүй долоон настай охин дүүгийнхээ салхийг хаагаад бөөвийтөл суучихсан байгаа юм. Нэгдүгээр сарын сүүлээр талын малчны хаяан дахь дөчийн би...