![]()
Цагаан олимпийн тэшүүрийн эмэгтэй 500 метрийн уралдааны аваргууд өчигдөр тодров. Энэ зайн Ванкуверийн наадмын аварга Солонгос бүсгүй Ли Сан Хва аварга гэдгээ ахин харуулж торолгүй түрүүллээ.
Тэрбээр хоёр гараанд нийлээд 74.70 гэсэн хугацааг үзүүлж, өвлийн олимпийн рекордыг шинэчиллээ.Тэшүүрийн төрлийн гурван тэмцээн явагдаад байсан аваргууд бүгд Нидерландаас төрөөд байсан.
Харин энэ удаа Солонгос бүсгүй тэднийг алтан медалийн тавцангаас бүүлгаж чадлаа. Зохион байгуулагч орны Ольга Фаткулина 75.06-аар мөнгөн медаль хүртжээ.
Ольга цагаан олимпийн анхны медалиа авч байгаа юм. Нидерланд...