![]()
Ийм мэдээлэл твиттерээр таржээ. Өчигдөр орой "Люмино" хамтлагийн дуучин Бажигийн гэрт 10 гаруй хүн очиж, хаалга үүдийг нь балбан "Ална" гэж заналхийлсэн аж. Дуучин залуу өөрөө энэ тухайгаа твиттерээр мэдэгдсэн бөгөөд чухам хэн ингэж танхайрсныг мэдэхгүй гэж байсан. Харин хэргийн эзэн нь "мунзуй" Нямдорж гэсэн мэдээлэл ийн гарав. Нямдорж гэгчийн хувьд Н.Номтойбаярыг хутга шөвөгний хэрэгт орооцолдох үед нэр нь гарсан нэгэн юм.