![]()
Монгол Улсын иргэн бүр нэг ширхэг компанийн жижигхэн хувьцаа эзэмшигчид болоод он он дамнаж байгаа билээ. Гэвч нөгөөх “Эрдэнэс Тавантолгой” компанийнх нь IPO буюу хувьцаа гаргах асуудал арвантаван он руу шидэгдэхээс өөр аргагүй байр байдалтай байна. Уг нь хувьцааг гадаад, дотоодын хөрөнгийн биржид арилжаалахад гол зөвлөх, зохион байгуулагчаар Дойче банк, Голдман Сакс банкууд хувьцааны борлуулалтын ажилд БиЭнПи Париба, Маквэари банкууд, хуулийн зөвлөхөөр Hogan Lovells компаниудтай зөвлө...