![]()
Бүтээгдэхүүн хуваах гэрээ гэж юу вэ. Бид үүнийг бишгүйдээ сонссон ч чухам яг юунд энэ гэрээг хэрэглэдэг, Монгол Улсад ямар ашигтай гэдгийг бүгд мэдэхгүй. Яах вэ, газрын тосны компаниуд энэ гэрээний дагуу ажилладаг тухай харин мэднэ. Тэгвэл Бүтээгдэхүүн хуваах гэрээ гэдгийг энгийнээр тайлбарлавал, тухайн талбайн нөөцийг улсын хөрөнгөөр тогтоосон бол ашгийн 50 хувийг төр авдаг.Харин хайгуулын ажлыг хувийн хөрөнгөөр гүйцэтгэсэн бол улс 34 хувийг нь авах тухай гэрээ аж. Өнөөдрийн байдлаар манай улсад газрын тосны нөөц бүхий 18 талбайд Бүтээгдэхүүн хуваах гэрээтэй 14 компани үйл ажиллагаа явуулж ба...