![]()
Улсын хэмжээнд одоогоор 50 гаруй мянган мал төллөөд байна. Энэ онд манай улс 15 сая гаруй төл хүлээн авахаар тооцоолсон. Одоогийн байдлаар Өмнөговь, Өвөрхангай, Сүхбаатар аймагт мал төллөлт эрчимтэй байна. Энэ жил манай улсын мал сүрэг тарга тэвээрэг сайн авсан. Байгаль цаг уурын онц үзэгдэл гарахгүй бол төл хүлээн авахад хүндрэл гарахгүй гэдгийг албаныхан онцлож байна. Энэ талаар ҮХААЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Н.Ганхуяг ярьж байна.