“Елле” сэтгүүлийн уламжлалт наадам болж оны онцлох эмэгтэйгээр алдарт дуучин Кэти Перриг шалгаруулжээ. Өдгөө 30 настай бүсгүй маань алдарт дуучин Кайли Миноугоос шагналаа хүлээн авчээ. Түүний уран бүтээл, амьдралын хэв маяг нь өсвөр насны олон охидод үлгэр дууриалал болдгийг наадмыг зохион байгуулагчид онцолсон байна. Дашрамд дуулгахад дуучин бүсгүйг найз залуутайгаа сүй тавьсан хэмээн мэдээлэл гарах болсон байна.
↧