![]()
Олон улсын жишигт нийтийн үйлчилгээний газрын ариун цэврийн өрөөгөөр үйлчлүүлэхэд төлбөр хураамж авдаг тогтолцоо байдаггүй. Харин ганцхан манайд л хэрэгждэг энэхүү гаж үзэгдлийг таслан зогсоох үүднээс “Нийслэлийн худалдаа үйлчилгээний журам”-д энэ асуудлыг тусгасан. Энэ сараас хэрэгжих байсан ч өнөөг хүртэл төдийлөн биелэлээ олохгүйгээс ШӨХТГ-т ирэх гомдол тасрахгүй байгаа аж. Иймд тус газраас Нийслэлийн төвийн зургаан дүүргийн засаг даргад нийтийн үйлчилгээний газруудын бие засах газрыг төлбөргүй болгож, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах ажил зохион байгуулах мэдэгдлийг хү...