![]()
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй Алдарт эхийн одонтой ээжүүдийн чуулган Төрийн ордны их танхимд болж байна. Чуулганд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож үг хэлэх юм. Алдарт эхийн одонт ээжүүдийн холбооны тэргүүн Б.Мөнхтуяа "Хатан ээж" өргөмжлөлийг гардуулах аж. Чуулганы арга хэмжээнд 21 аймгийн төлөөлөл болсон 1000 ээж оролцож байна.