![]()
Жастин Бибер, Селена Гомез хоёр дахин болзож эхэлжээ. Тэд өнгөрсөн бямба гаригт Техас дахь “McAllen” ресторанд цугтаа өглөөний цай уусан байна. Тус рестораны менежер Лори Жонсон “Тэд бие хамгаалагчийнхаа хамт 10:30 цагийн үед ирж өглөөний цай уусан. Ойролцоогоор цаг 30 минут энд байсан шүү. Мөн тэр хоёр маш дотно байж, бүр үнсэлцсэн” гэж ярьжээ.
Үүний дараа Жастин, Селена хоёр “Royal Perfumeria” дэлгүүрт очсон байна. Тэнд Селена Жастинд хувцас сонгож өгчээ.