![]()
“Петрочайна Дачин тамсаг” ХХК-ийн ачааны машинуудад газрын тос тээвэрлэх үеэр гал алдаж өнөөдрийн байдлаар гурван чхүн амь насаа алдаад байгаа талаар бид мэдээлсэн. Одоогоор “Петрочайна Дачин тамсаг” ХХК –ийн олборлолт хийдэг Дорнод аймгийн Тосон уулын 19 талбайн түүхий тосны эксортын үйл ажиллагааг гал гарсаны улмаас түр зогсоогоод байгаа аж. Учир нь газрын тос агуулах савны багтаамж муу байгаа тул олборлолтын үйл ажиллагааг хэсэгчлэн зогсоож, ихэнх цоонгийг түр хаажээ. Тус баазад Хятадаас засварын мэргэжилтнүүд ирвэл олборлолтын ил байгууламжийн галд ...