![]()
Чөлөөт ардчилсан нийгэмтэй манай улсад хүн бүр дээд боловсрол эзэмшиж, диплом авах гэсэн хүсэлтэй болоод удаж байна. Үүнийгээ дагаад чанартай чанаргүй их дээд сургууль олширсон. Манай улс хүн амынхаа тоонд ноогдох дээд сургуулийн тоогоор дэлхийд толгой цохиж яваа. Үүнээс гарч байгаа үр дагавар нь дипломтой ажилгүйчүүд. Ажилд авах газар олдохгүй, арга ядахдаа цэвэрлэгч, зөөгч хийгээд явах нь энүүхэнд болсон. Энэ нь хэний буруу вэ. Дээд боловсролын системийг бизнес болгосон хувийн олон, жижигхэн сургуулийн захиргаанд уу. Олигтой сурч чадахгүй, шоудаад дөрвөн жилийг үддэг хэнэггүй оюут...