![]()
Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянд холбогдох хэргийг ирэх даваа гарагт Дүүргийн эрүүгийн нэгдүгээр шүүхэд шүүн хэлэлцэхээр болжээ. Э.Эрдэнэжамъян нь МАХН-ын дарга Н.Энхбаярын авлигын хэрэгт холбоотой гэгдэх Н.Энхтуяа, туслах Б.Хуяг нарыг эрэн сурвалжлахыг зогсоохыг хүссэн агуулгатай захидлыг Интерполд илгээсний улмаас тус эрэн сурвалжлах ажиллагааг Интерпол зогсоосон юм. Тиймээс Хууль зүйн дэд сайдыг албан тушаалаа урвуулан ашиглаж, мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулсан хэмээн АТГ-аас шалгаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг.