![]()
Сонгинохайрхан дүүргийн XI хорооны нутаг, 105 дугаар сургуулийн хашаан дотор байдаг дулааны худагт цогцос байна гэх дуудлага өнгөрсөн даваа гаригт Нийслэлийн онцгой байдлын газарт иржээ. Аврах шуурхай салбарын аврагчид 30 орчим насны эмэгтэй хүний цогцос байсныг гаргаж Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн II хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгчээ. Хэргийг тус дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж.