![]()
Малын шүлхийд зориулан гаднаас оруулж ирж буй “Цагаан залаа агвет” компанийн нийлүүлэх ёстой 500 мянган тун вакциныг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрынхан хүлээн авахаас татгалзан битүүмжилжээ. Энэхүү вакциныг зориулалтын бус нөхцөлд хадгалснаас үүдэн чанарын хувьд шаардлага хангахааргүй болсон гэнэ.