![]()
"Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих үндэсний стратеги"-ийг эхний ээлжинд 2014-2018 оны туршид хэрэгжүүлэхээр болсон. Энэ хугацаанд бүх II шатлалын эмнэлгүүдэд эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн кабинеттай болох бөгөөд тус кабинетад ажиллах эрэгтэйчүүдийн эмч нарыг бэлтгэхээр төлөвлөжээ. Энэхүү үндэсний хэмжээнд хэрэгжих стратеги бодлогын үр дүнд эрчүүдэд болон эрүүл мэндийн салбарын ажилтнууд, байгууллага хамт олон, гэр бүлийнх нь хүрээнд бүх насны эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг хамгаалах ойлголт, хандлагад эрс өөрчлөлт гарна гэж үзэж байгаа юм.