![]()
Английн Ерөнхий сайд асан Тони Блэйр өчигдөр Монголд ирээд буцсан. Ноён Тони Блэйр Улаанбаатар хотод ажиллах үеэрээ УИХ-ын гишүүн, УИХ дахь олонхийн бүлгийн дэд дарга С.Одонтуяатай уулзсан байна. Уулзалтын эхэнд ноён Тони Блэйр болон Ардчилсан намын бүлгийн дэд дарга С.Одонтуяа нар Монгол Улсын өнөөгийн улс төр, эдийн засгийн байдал болоод парламентын үйл ажиллагаа, хэлэлцэж буй хуулийн төслүүдийн талаар ярилцжээ.Энэ үеэр ноён Тони Блэйр Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг төгсөгчдийг ажлын байраар хангах, дунд орлоготой айл өрхийн худалдан авч ч...