![]()
Өнгөрсөн жил нийслэлд хэд хэдэн уулзвар барьж, чамлахаааргүй их ажил амжуулсан "Гудамж" төслийн хөрөнгө танагдаж, үйл ажиллагаа нь хумигдсан гэнэ. Энэ мэдээллийг НИТХ-ын дарга Д.Баттулга дуулгасан юм. Улаанбаатар хот тус төслийн хүрээнд эвдэрч, муудсан замуудаа засч, уулзваруудыг шинэчилж байсан юм. Хөрөнгө нь танагдсанаас болж энэ жил шинээр засах 13 уулзварын тоог багасгаж гурав болгожээ. "Гудамж" төслийн хүрээнд хэрэгжүүлнэ гэж байсан 100 гаруй км замыг 10 км болгож багасгасан байна. Гэхдээ үүнд хурдны зам ороогүй гэнэ.