![]()
Хятадын Ганьсу мужид болсон газар хөдлөлтийн дараа зарим айлууд ор сураггүй болтлоо хөрсний нуралтад дарагджээ. Шороонд дарагдаж сураггүй болсон айлууд нь уулын тагт байрладаг байсан аж. Аврах багийнхан аль болох олон хүн аврахыг хичээж нурангид дарагдсан хэсгийг ухсан боловч аль хэдий амь тавьсан цогцоснууд гарч иржээ. Нурангид дарагдсан хэдий ч газрын доорхи хөндийд эсэн мэнд үлдсэн тохиолдол байдаг ч энэ удаа нэг ч амьд хүн гарч ирээгүй байна. Энэ сарын 23-нд тус мужид болсон газар хөдлөлт нь 6.6 баллын хүчтэй байсан юм.