![]()
Ерөнхий сайд сэтгүүлчидтэй уулзаж, тэдний сонирхсон асуултад хариулт өгдөг “Ерөнхий сайдын 30 минут” нээлттэй ярилцлага өнөөдөр боллоо. Амралтынхаа хугацаанд баруун болон зүүн бүсийг нийслэл хоттой холбох авто замын ажил хэрхэн үргэлжилж байгаатай газар дээр нь танилцаад ирсэн Ерөнхий сайд Н.Алтанхуяг уулзалтынхаа эхэнд шинээр тавигдаж буй авто замын ажилтай холбоотой мэдээллийг сэтгүүлчдэд өгсөн юм. “Дорнод аймгийг нийслэлтэй холбох авто замын ажил энэ онд бүрэн дуусна. Зарим саатаад байсан ажлуудыг хэвийн үргэлжлүүлэх боломж олгож, богино хугацаад урт зам тавихаар аж...