![]()
Эрхэм Ерөнхийлөгч ээжийгээ хөдөөлүүлэхдээ доорх үгийг хэлжээ.
"Бидний ачлалт буурал ээж минь. Мөнхийн насан хутгийг олсон буянтан минь. Таныхаа алтан шарилд түмэнтээ мөргөм үү. Ээж минь Та бидний аав Монголын Цахиагийн халамжит хань болж, 8 хүү төрүүлж өсгөсөн.Та хүний журам, түмний ёсыг дээдэлж амьдрахыг бидэнд сургасан. Та орчлонд хувь хүн болж төрсөн ч олон олон хүн, амь амьдрал, айл өрх Танаас эх авсан.Та хатууг сөрж амьдарсан. Амьдрал бол хүний өөрийнх нь бүтээл гэдгийг Та нотолсон.
Та сургаальт мэргэн ээж байсан. Та сургаалиа амьдрал болгож, амьдралаа сургааль болгож чадсан. Таны билэг...