![]()
Мобиком корпораци системийн сайжруулалт хийхтэй холбогдуулан өнөөдрөөс эхлээд нэг өдөр зарим нэг үйлчилгээгээ хаахаар болсон байна.
Тодруулбал 8 сарын 10-ны Бямба гарагийн 20:00 цагаас 2013 оны 8 сарын 11-ны Ням гарагийн 08:00 цаг хүртэл нэгж цэнэглэх үйлчилгээ, бусад операторын хэрэглэгчдэд явуулах мессэж, олон улсын яриа болон мессэж, нэгж шилжүүлэх, дуудлага хадгалах, hitone зэрэг бүх нэмэлт үйлчилгээнүүдээ түр зогсоохоор болжээ.
Түр зогсолт хийгдэх хугацаанд дуудлага хийх, Мобикомын хэрэглэгчдэд мессэж явуулах болон дата үйлчилгээнүүд хэвийн явагдах юм байна.